Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Дүүргүүдийн мэдээ
ӨНӨӨДӨР “ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХИЙГ ХОРИГЛОСОН ОЛОН УЛСЫН ӨДӨР”
2019/05/01
01
5 сар
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Дэлхий даяар Хүүхдийг зодож, шийтгэх, нэр хүндийг нь гутаан доромжлохыг таслан зогсоохын төлөө тэмцдэг Олон улсын тэмдэглэлт өдөр билээ. Энэхүү тэмдэглэлт өдрийг Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс,  ДЗМОУБ-ын “Чингэлтэйн хөтөлбөр” хамтран Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багш, эцэг эх, сурагчдын дунд “ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХИЙГ ХОРИГЛОСОН ОЛОН УЛСЫН ӨДӨР”-ийг 8 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүллээ. 
Арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ, зөвлөлийн гишүүд, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн холбогдох хэлтэс албаны дарга, ДЗМОУБ-ын Чингэлтэйн хөтөлбөр” –ийн менежер Б.Даваасүрэн нар  оролцов. 

 
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн  дарга Д.Бат-Эрдэнэ арга хэмжээг нээж, жил бүрийн энэ өдөр энэхүү тэмдэглэлт өдрийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газраас хүүхдийг бие махбодийн хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, ямар нэгэн шийтгэлгүй, эерэг орчинд өсгөн хүмүүжүүлэхийг уриалсан олон  ажлуудыг зохион байгуулсаар ирсэн. Ингэснээр хүүхдийн оролцоо, үзэл бодлоо илэрхийлэх байдал нэмэгдсэн, төрийн байгууллагуудын уялдаа холбоо сайжирч, хүүхдүүд дуу хоолойгоо төрийн байгууллагууд хүргэж хамтдаа асуудлаа шийдвэрлэх боломж бүрдсэн, орон нутгийн удирдлагууд болон цагдаагийн байгууллагаас хийж, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар хүүхдүүд мэдээлэлтэй болсон зэрэг олон сайн талтай гэдгийг онцолсон юм. 
Тус өдөрлөгөөр Хүүхдийг зодож шийтгэхийг хориглосон өдрийг угтаж, Хүүхдэд ээлтэй-Өрх гэр бүл, Хүүхдэд ээлтэй-Орон нутаг, Хүүхдэд ээлтэй-Хүчирхийлэлгүй орчин, Хүүхдэд ээлтэй-Боловсролын үйлчилгээ гэсэн сэдвүүдийн хүрээнд зохион байгуулсан хэлэлцүүлгээс шалгарсан 4 илтгэлийг танилцуулж, Улаан театр хамтлагийн урлагийн үзүүлбэр, сурагчдын  flash mob,шагнал гардуулах зэрэг үйл ажиллагаа боллоо. 
Мөн үеэр “Хүүхдийн хүчирхийллийг таслан зогсооё” сэдвийн хүрээнд Төрийн өмчийн сургуулийн 7,8 дугаар ангийн сурагчдын дунд зарласан гар зургийн уралдаанд шилдгээр шалгарсан сурагчдад Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн  дарга Д.Бат-Эрдэнэ, ДЗМОУБ-ын Чингэлтэйн хөтөлбөр” –ийн менежер Б.Даваасүрэн нар  шагнал гардуулав. 
1 дүгээр байр: 49 дүгээр сургуулийн 7 г ангийн сурагч Б.Минжинсор
2 дугаар байр: 39 дүгээр сургуулийн 7 г ангийн сурагч Б.Намуун-Эрдэнэ
3 дугаар байр: 49 дүгээр сургуулийн 8а ангийн сурагч С.Солонго
Тусгай байр:
• 49 дүгээр сургуулийн сурагч 7б ангийн сурагч Б.Ариунбилэг
• 5 дугаар сургуулийн сурагч 8д ангийн сурагч Д.Оюун-Эрдэнэ
• 49 дүгээр сургуулийн 8б ангийн сурагч О.Баярмаа
• 57 дугаар сургуулийн 7а ангийн сурагч Ц.Номин
• 17 дугаар сургуулийн 8а ангийн сурагч Э.Эрдэнэцэцэг 










эх сурвалж:http://chingeltei.ub.khural.mn/
Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.