Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
Барилга байгууламж акталж, шинээр барилга байгууламж бүртгэх тухай
2018/12/12

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

2018 оны 12 сарын 12 өдөр                 Дугаар 190                          Улаанбаатар хот

 

Барилга байгууламж акталж,

шинээр барилга байгууламж бүртгэх тухай

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 77 дугаар зүйлийн 77.3 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 4.2 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01/4674 тоот албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн 27 дүгээр хороонд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга шинээр баригдаж ашиглалтад орсонтой холбогдуулан суурин дээр нь байсан “ Анд сайхан” өрхийн эрүүл мэндийн төвийн 25 915 900 /хорин таван сая есөн зуун арван таван мянга есөн зуу/ төгрөгийн бүртгэлийн үнэтэй хуучин барилга байгууламжийг нийслэлийн өмчийн бүртгэлээсхасч, шинээр баригдсан 331 613 292 /гурван зуун гучин нэгэн сая зургаан зуун арван гурван мянга хоёр зуун ерөн хоёр/ төгрөгийн өртөг бүхий цогцолбор барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч /Ж.Батбаясгалан/-д зөвшөөрсүгэй.

 

 

                              ДАРГА                             С.АМАРСАЙХАН

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.