Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
Нийслэлийн өмчид барилга байгууламж бүртгэн авах тухай
2018/12/31

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

2018 оны 12 сарын 31 өдөр                 Дугаар 203                          Улаанбаатар хот

 

Нийслэлийн өмчид барилга байгууламж   

бүртгэн авах тухай

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 77 дугаар зүйлийн 77.3 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02-02/5090 тоот албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хорооллын нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орсон 7 999 461 000 0 /долоон тэрбум есөн зуун ерөн есөн сая дөрвөн зуун жаран нэгэн мянган/ төгрөгийн өртөг бүхий хавсралтад заасан Түр оршин суух, түрээсийн орон сууцны барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч /Ж.Батбаясгалан/-д зөвшөөрсүгэй.

 

 

                        ДАРГА                             С.АМАРСАЙХАН

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.