Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
Нийслэлийн өмчид барилга байгууламж бүртгэн авах тухай
2018/12/12

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

2018 оны 12 сарын 12 өдөр                 Дугаар 189                          Улаанбаатар хот

 

Нийслэлийн өмчид барилга байгууламж   

бүртгэн авах тухай

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 77 дугаар зүйлийн 77.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

  1. Хөгжлийн банк болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Монголын Үндсний олон нийтийн радио, телевиз орчимд байрлах, энэ тогтоолын хавсралтад заасан нийт 296 285 013 /хоёр зуун ерөн зургаан сая хоёр зуун наян таван мянга арван гурав/ төгрөгийн үнэ бүхий Ус, дулаан дамжуулах төвийн барилга тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгэн авахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч /Ж.Батбаясгалан/-д зөвшөөрсүгэй.

 

 

                        ДАРГА                             С.АМАРСАЙХАН

 

 

 

 

 

 

 

 

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.