Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай
2018/12/12

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

2018 оны 12 сарын 12 өдөр                 Дугаар 185                          Улаанбаатар хот

 

Нийслэлийн өмчид хөрөнгө

бүртгэн авах тухай

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 77 дугаар зүйлийн 77.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ын эзэмшил газарт баригдаж ашиглалтанд орсон 9821 856 /есөн сая найман зуун хорин нэгэн мянга найман зуун тавин зургаан/ төгрөгийн өртөг бүхий 3 ширхэг автомашины гаражийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч /Ж.Батбаясгалан/-д зөвшөөрсүгэй.

 

 

                        ДАРГА                             С.АМАРСАЙХАН

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.