Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
Нийслэлийн орон сууц, дэд бүтцийн Бодлогын зөвлөл байгуулах тухай
2018/11/21

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

2018 оны 11 сарын 21 өдөр                 Дугаар 180                          Улаанбаатар хот

 

Нийслэлийн орон сууц, дэд бүтцийн

Бодлогын зөвлөл байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 заалтыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн хот төлөвлөлт, орон сууц, зам, дэд бүтцийн бодлого, шийдлийг тодорхойлох үүрэг бүхий “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийн бодлогын зөвлөл”-ийг байгуулсугай.
  2. Нийслэлийн орон сууц, дэд бүтцийн бодлогын зөвлөлийн ажиллах журмыг хавсралт ёсоор баталсугай.
  3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга /Б.Батбямба/-д даалгасугай.

 

 

ДАРГА                             С.АМАРСАЙХАН

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.