Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент” ХХК байгуулах тухай
2018/11/21

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

2018 оны 11 сарын 21 өдөр                 Дугаар 179                          Улаанбаатар хот

 

“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө

оруулалт менежмент” ХХК байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 “ж” дэх заалт, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэг, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжиж буй төслүүдийг санхүүжилтээр хангах хөрөнгө оруулалтын сангууд үүсгэн байгуулах, хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа явуулах зорилго бүхий “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент” Хязгаарлагдмал Хариуцлагатай компанийг үүсгэн байгуулсугай.
  2. “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент” Хязгаарлагдмал Хариуцлагатай Компанийн дүрмийг хавсралт ёсоор баталсугай.
  3. Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нийслэлийн 2019 оны төсөвт тусган шийдвэрлүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч /С.Батболд/-д үүрэг болгосугай.
  4. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга /Б.Батбямба/-д даалгасугай.

 

 

ДАРГА                             С.АМАРСАЙХАН

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.