Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай
2018/11/14

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

2018 оны 11 сарын 14 өдөр                 Дугаар 178                          Улаанбаатар хот

 

Нийслэлийн өмчид хөрөнгө

бүртгэн авах тухай

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 77 дугаар зүйлийн 77.3 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01/1479 тоот албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

  1. “Гудамж төсөл”-ийн хүрээнд 2014-2017 онд барьж ашиглалтад оруулсан 51 134 763 729,99 /тавин нэгэн тэрбум нэг зуун гучин дөрвөн сая долоон зуун жаран гурван мянга долоон зуун хорин есөн төгрөг ерэн есөн мөнгө/ төгрөгийн өртөг бүхий хавсралтад заасан 10 байршил дахь авто зам, замын байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэж авахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /С.Батболд/-д зөвшөөрсүгэй.

 

 

ДАРГА                             С.АМАРСАЙХАН

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.