Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
Монгол Улсын Үндсэн хуулийн ой тэмдэглэх арга хэмжээ зохион байгуулах тухай
2018/11/14

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

2018 оны 11 сарын 14 өдөр                 Дугаар 174                          Улаанбаатар хот

 

Монгол Улсын Үндсэн хуулийн ой

тэмдэглэх арга хэмжээ зохион

байгуулах тухай

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, УИХ-ын Тамгын газрын 2018 оны 14/1663, 15/1689 тоот албан бичгийг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

  1. Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг нийслэлд тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг сурталчлахад чиглэсэн дараах ажлуудыг зохион байгуулсугай. Үүнд:

                  1.1.  АИХ-ын депутатаар сонгогдон ажиллаж байсан ахмадуудад хүндэтгэл үзүүлж, уулзалт ярилцлага хийх:

                 1.2. Хууль, эрх зүйн чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулж буй зарим их, дээд сургуулиудын оюутнуудын дунд Үндсэн хуулийн сэдэвт                             уралдаан тэмцээн зохион байгуулах:

                 1.3 . Улсын Их Хурлын даргын ивээл дор болох Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг шалгаруулах                                “Шатар сонирхогчдын 2019 оны нийслэлийн аварга шалгаруулах шигшээ тэмцээн”-ийг зохион байгуулах:

  1. Дээр дурдсан арга хэмжээний үйл ажиллагаанд шаардагдах зардлын холбогдох хэсгийг хариуцан удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга /Б.Батбямба/, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга /М.Отгонбаяр/ нарт даалгасугай.

 

 

 

ДАРГА                        С.АМАРСАЙХАН

 

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.