Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай
2018/11/14

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

2018 оны 11 сарын 14 өдөр                 Дугаар 172                          Улаанбаатар хот

 

Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Нийслэлийн эрх зүйн байдлыг тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалт, Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

  1. Доор дурдсан байгууллагуудын үүсэн байгуулагдсан ойг тус тус тэмдэглэх зөвшөөрөл олгосугай.

              1.1. Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 37 дугаар сургуулийн 50 жилийн ойг 2018 оны 11 дүгээр сард:

              1.2.Чингэлтэй дүүргийн 5 дугаар цэцэрлэгийн 60 жилийн ойг 2018 оны 12 дугаар сард:

              1.3. Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн 70 жилийн ойг 2019 оны 10 дугаар сард:

  1. Ойн арга хэмжээний төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /С.Батболд/-д даалгасугай.

 

 

 

 

ДАРГА                        С.АМАРСАЙХАН

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.