Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
Хөшөө байрлуулах тухай
2018/11/14

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

2018 оны 11 сарын 14 өдөр                 Дугаар 169                          Улаанбаатар хот

 

Хөшөө байрлуулах тухай

 

                 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

  1. Монголын орчин үеин утга зохиолыг үндэслэгчдийн нэг, Монголын Ардын уран зохиолч, Төрийн 3 удаагийн шагналт, эрдэмтэн зохиолч, орчуулагч Цэндийн Дамдинсүрэнгийн хөшөөг Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Их Монгол Улсын гудамж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсугай.
  2. Хөшөөны цогцолборын загварыг уран бүтээлчдийн дунд зарлан дүгнэх, хөшөөг байрлуулах ажилыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /С.Батболд/-д даалгасугай.
  3. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 181 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.

 

  

ДАРГА                                    С.АМАРСАЙХАН

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.