Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
Нийслэлийн өмчид барилга байгууламж бүртгэн авах тухай
2018/11/14

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

2018 оны 11 сарын 14 өдөр                 Дугаар 168                          Улаанбаатар хот

 

Нийслэлийн өмчид барилга

байгууламж бүртгэн авах тухай

 

                 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 77 дугаар зүйлийн 77.3 дах хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

 

  1. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орсон 1 642 694 406 /нэг тэрбум зургаан зуун дөчин хоёр сая зургаан зуун ерөн дөрвөн мянга дөрвөн зуун зургаа/ төгрөгийн үнэ бүхий, энэ тогтоолын хавсралтад заасан Цагдаагийн 3 дугаар хэлтсийн барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэж авахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /С.Батболд/-д зөвшөөрсүгэй.

 

 

ДАРГА                                    С.АМАРСАЙХАН

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.