Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай
2018/11/14

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

2018 оны 11 сарын 14 өдөр                 Дугаар 166                          Улаанбаатар хот

 

Газрыг улсын тусгай хэрэгцээнд

авах саналыг дэмжих тухай

 

                 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

 

  1. Нийслэлийн зарим дүүргийн газар нутгаас улсын тусгай хэрэгцээнд авах Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн харьяа Ус, цаг уур, орчны шинжилгээний өртөө, харуулууд, тэдгээрийн ажиглалтын талбайн солбилцол, эргэлтийн цэгийг нэгдүгээр хавсралтаар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын харьяа гравиметрийн жишилтийн полигоны талбайн солбилцлыг хоёрдугаар хавсралтаар баталж, саналыг дэмжсүгэй.
  2. Тусгай хэрэгцээний газарт оруулах дээрх асуудлуудыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /С.Батболд/-д даалгасугай.

 

 

ДАРГА                                    С.АМАРСАЙХАН

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.