Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
2018 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын жагсаалтад өөрчлөлт оруулах тухай
2018/11/02

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

2018 оны 11 сарын 02 өдөр                 Дугаар 163                          Улаанбаатар хот

 

2018 онд орон нутгийн хөгжлийн сангийн

хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын

жагсаалтад өөрчлөлт оруулах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны “Нийслэлийн 2018оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 04/13 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2018 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга, хэмжээний жагсаалтад оруулах өөрчлөлтийг хавсралт ёсоор баталсугай.
  2. Хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /С.Батболд/-д даалгасугай.
  3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 04/13 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтыг хүчингүй болгосугай.

 

  

ДАРГА                                                С.АМАРСАЙХАН

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.