Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Нийслэлийн мэдээ
“Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэн нээгдлээ
2019/04/04
04
4 сар

Эх оронч худалдан авалт, үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэнгийн нээлт  Мишээл экспо худалдааны төвд боллоо.

Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон бусад албаны хүмүүс, МҮХАҮ-ийн танхимын гишүүд, төлөөлөгчид оролцлоо. Үзэсгэлэнд тохирлын гэрчилгээгээ авсан 155 нэр төрлийн үндэсний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оролцож байна.  

Засгийн газрын 2019 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар дотооддоо үйлдвэрлэсэн, чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай 155 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний жагсаалтыг баталж, эдгээр бараа, бүтээгдэхүүнийг аливаа тендерийн үндсэн нөхцөл болгож, худалдан авах бодлогыг Засгийн газар баримтлахаар тогтсон байна.

Үзэсгэлэнгийн арга хэмжээний үеэр үйлдвэр эрхлэгчдийг төрийн байгууллагуудтай нүүр тулан уулзуулах, дотоодын үйлдвэрээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний биелэлтийг танилцуулах, төрийн худалдан авалтад хэрхэн бэлтгэх, бараа бүтээгдэхүүндээ хэрхэн стандартын тохирлын гэрчилгээг авах зэрэг асуудлыг шийдвэрлэх талаар зөвлөгөө мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах юм байна.

Харин үйлдвэрлэгчид  стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлэх, иргэдэд худалдах, өөрсдийн бараагаа сурталчлах зорилготой гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.