Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч С.Мөнхчулуун сонгогдсон тойргийн иргэдтэй уулзав
2019/03/25
25
3 сар

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч С.Мөнхчулуун өөрийн сонгогдсон тойргийн иргэдтэй уулзаж 2018 онд хийж, хэрэгжүүлсэн ажлаа тайлагнав. Тайлангийн уулзалтад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Худалдаа үйлчилгээний хэлтэс, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Газрын алба, Цагдаагийн газар зэрэг мэргэжлийн байгууллагын төлөөллүүд оролцож, иргэдийн санал хүсэлтэд газар дээр нь хариу өгч ажиллаа.

Төлөөлөгчийн хувьд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар тойрогт иргэдийн ажиллаж амьдрах таатай орчинг бүрдүүлж, хүүхэд багачуудын сурч хүмүүжих орчиныг сайжруулах, зам талбайн засвар үйлчилгээг тогтмолжуулах зэрэг олон бүтээлч ажлыг амжилттай хэрэгжүүлсэн тухайгаа танилцуулав. Тухайлбал, XIII, XIV хороонд шинэ хөл бөмбөгийн талбайг ашиглалтад оруулснаар хүүхэд багачууд гэлтгүй нийт оршин суугчид чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчин бүрджээ. Мөн зам талбайн засвар үйлчилгээний ажлыг нийслэлийн Авто замын хөгжлийн газартай хамтран хэрэгжүүлж эвдрэл гэмтэлтэй зам талбайг засварласан гээд олон ажлыг дурдаж болохоор байна.

Иргэд, оршин суугчид төлөөлөгчийн хийж хэрэгжүүлж буй ажилд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байлаа. Гэхдээ онцгойлон анхаарах шаардлагатай асуудал буй. Үүнд “Хархорин” захын ойролцоо гар дээрээс худалдаа эрхлэгчид, орон сууцны I давхарт үйлчилгээ явуулдагтай холбогдуулан гардаг архидалт, орчны бохирдлын асуудлыг цэгцэлж өгөхийг хүсэж байлаа. Уулзалтын дараа холбогдох албаны хүмүүс иргэдийн хамт тухайн газруудад очиж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж энэ чиглэлд хийх ажлыг эрчимжүүлнэ гэдгийг хэлсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.