Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
“ОЮУНЛАГ ЗАЛУУС- МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ” ТЭМЦЭЭН БОЛЛОО
2019/03/18
18
3 сар

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайханы санаачилгаар Сонгинохайрхан дүүргийн X, XI, XXVIII хорооны залуусын дунд “Оюунлаг залуус-Монголын ирээдүй” уриан дор түүхийн сэдэвт тэмцээнийг гурав дахь удаагаа зохион байгууллаа.

Уг тэмцээнээр дамжуулан улс орны хөгжлийн тулгуур багана болсон 18-35 насны залуучуудад эх түүхээ таниулах, өв соёлоо дээдлэх, түүгээр бахархах сэтгэлийг төрүүлэх, мөн залуучуудад оюуны хөрөнгө оруулалт болж буй чухал ач холбогдолтой хэмээн нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан хэлсэн үгэндээ онцлов.

Залуучуудын өдрийг угтан 2018 оны наймдугаар сарын 25, 26-ны өдрүүдэд 46 багийн 230 залуусын дунд тэмцээний эхний шатыг ззохион байгуулсан байдаг. Удаах шатыг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 62 багийн 310 эмэгтэйг хамруулан “Монгол хатад” сэдвээр зохион байгуулсан бол III шатыг Монгол цэргийн баярыг тохиолдуулан өнгөрсөн амралтын өдрүүдэд 69 багийн 345 залуусыг оролцуулан “Монгол хаад” сэдвийн хүрээнд явууллаа.

Тэмцээн тус бүрийг хоёр үе шаттай явуулсан бөгөөд “Монгол хаад” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан энэхүү тэмцээний нэгдүгээр шатны шалгаруулалтаар Сонгинохайрхан дүүргийн хороо тус бүрээс шилдэг дөрвөн багийг шалгаруулан хоёрдугаар шатанд гурван хорооны нийт 12 багийн дунд шийдвэрлэх шатны тэмцээнийг зохион байгуулж шилдгийн шилдгийг шалгаруулжээ.

1-р байрыг XXVIII хорооны “Алтан ураг” баг

2-р байрыг X хорооны “Чингис” баг

3-р байрыг XXVIII хорооны “Тэнгэрийн хүү” баг

Тусгай байранд есөн баг шалгарснаар “Оюунлаг залуус-Монголын ирээдүй” тэмцээн амжилттай болж өнгөрлөө.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.