Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Баянзүрх дүүргийн XXV хороо цэцэрлэгтэй боллоо
2019/03/14
14
3 сар

Нийслэлийн Баянзүрх дүүргийн XXV хороонд 2-5 настай 1500 гаруй амьдардаг. Гэвч тус хороо төрийн өмчийн цэцэрлэггүй байв. Тэгвэл улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус хороонд цэцэрлэг барьсныг өнөөдөр нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.

Нийтдээ 721.3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан эл 225 дугаар цэцэрлэгт 100 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших ёстой ч өнөөдрийн байдлаар хамран сургах тойргийн 160 гаруй хүүхэд суралцаж буй ажээ.

Нийслэлийн удирдлага цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч боловсролын салбарт 2018 оноос эхлэн томоохон хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Энэ хүрээндээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 94 төсөл арга хэмжээ хэрэгжүүлж байна. Үр дүнд нь цэцэрлэг, сургуулийн хамруулах хувь нэмэгдэж байгаа тухай нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хэлсэн үгэндээ онцолсон юм.

Баянзүрх дүүргийн VI, XV, XVIII, XXV хороодод улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гурван цэцэрлэг, нэг сургууль барьж, ашиглалтад орж байгаа талаар тус тойргоос нийслэлийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Ч.Гантулга хэлсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.