Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Дүүргүүдийн мэдээ
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УЛААН ЗАГАЛМАЙН ХОРООНООС “ЭРҮҮЛ МЭНДИЙН АНХНЫ ТУСЛАМЖ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2019/03/13
13
3 сар

 Монгол улсад нийт осол гэмтлийн 86.6 хувийг санамсаргүй осол гэмтэл эзэлдэг. Сүүлийн 5 жилийн байдлаар осол гэмтлийн дараах шалтгаанууд тэргүүлж байна. Үүнд: Бүх насны бүлгийн хүмүүсийн гэмтэж бэртэх шалтгаан нэгдүгээрт орж байгаа бол хоёрдугаарт 0-4 насанд түлэгдэлтийн шалтгаан , гуравдугаарт 5-19 насанд зам тээврийн осол, дөрөвдүгээрт 20-39 насанд хүчирхийлэл, тавдугаарт 40-44 насанд амьгүй механик хүчинд өртөх осол орж байна.

     Хан-Уул дүүргийн Улаан загалмайн хорооноос Иргэн бүр анхны тусламж үзүүлэгч болцгооё” уриан дор аюул ослын үед эмнэлэгийн тусламж ирэхээс өмнө хэрхэн анхны тусламж үзүүлэх, хүний амь нас аврах талаар мэдээлэл өгөх, сургалт сурталчилгаагаар дамжуулан дадал чадварыг эзэмшүүлэх зорилготой Эрүүл мэндийн анхны тусламж” сэдэвт сургалтыг зохион байгуулж, Хан-Уул дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албаны нийт ажилтан, албан хаагчид 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр тус сургалтад хамрагдлаа.

     Мөн энэхүү сургалтын үеэр Дүүргийн Улаан загалмайн хорооноос зохион байгуулсан ТАНЫ ТУС БУСДАД ИНЭЭМСЭГЛЭЛ хүмүүнлэгийн аяны хүрээнд ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албаны нийт ажилтан, албан хаагчдын хандивласан 42 нэр төрлийн 126 ширхэг эд зүйлийг Улаан загалмайн хорооны дарга Э. Наранчимэг болон бусад албаны хүмүүст гардууллаа.

 

Эх сурвалж:http://khan-uul.ub.khural.mn

 

 

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.