НИЙСЛЭЛИЙН
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
ТОГТООЛ
2018 оны 03 сарын 30 өдөр Дугаар 03/02 Улаанбаатар хот
“Улаанбаатар чөлөөт бүс” байгуулах
саналыг дэмжих тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 22 дугаар зүйлийн 22.1.9, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
- “Улаанбаатар чөлөөт бүс” байгуулах тухай саналыг дэмжсүгэй.
- “Улаанбаатар чөлөөт бүс” байгуулах судалгаа, саналыг үндэслэн асуудлыг боловсруулж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар 2018 оны 2 дугаар улиралд багтаан хэлэлцүүлж, Чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /С.Батболд/-д үүрэг болгосугай.
- Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.
ДАРГА С.АМАРСАЙХАН