Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
Төрийн өмчид хөрөнгө шилжүүлэх тухай
2018/05/23

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

2018 оны 05 сарын 23 өдөр                           Дугаар 74                        Улаанбаатар хот

 

Төрийн өмчид хөрөнгө шилжүүлэх тухай

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, 25 дугаар зүйлийн 25.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01/1555 тоот албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

 

  1. “Нийслэлийн төр захиргааны автобааз” ОНӨТҮГ, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын балансад бүртгэлтэй хавсралтад заасан тээврийн хэрэгслүүдийг төрийн өмчид шилжүүлсүгэй.
  2. Төрийн өмчид шилжүүлж буй дээрх тээврийн хэрэгслүүдийг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасч, тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч /С.Батболд/-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

                                    ДАРГА                                   С.АМАРСАЙХАН

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.