Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай
2018/05/23

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

2018 оны 05 сарын 23 өдөр                           Дугаар 73                        Улаанбаатар хот

 

Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот

үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-ын “ж”, 20 дугаар зүйлийн 20.1, 25 дугаар зүйлийн 25.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3, Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01/109 тоот албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

  1. Нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр гурав” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулсугай.
  2. “Зорчигч тээвэр гурав” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрмийг хавсралт ёсоор баталсугай.
  3. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч /С.Батболд/-д ДААЛГАХ нь:

3.1 “Зорчиг тээврийн нэгтгэл” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын хөрөнгөнд бүртгэлтэй эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгөнөөс балансаас балансад шилжүүлэх замаар “Зорчигч тээвэр гурав” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж, хөрөнгийн эх үүсвэрийн хамт авлага, өр төлбөрийг тооцон шилжүүлэх ажлыг зохион байгуулах;

3.2 “Зорчигч тээвэр гурав” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын бүтэц, орон тоог Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн тогтоож, удирдлагыг томилох;

3.3 Шинээр байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх;

3.4 “Зорчигч тээвэр гурав” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын зорилтот түвшинг баталж, ажил үйлчилгээг хэвийн хэмжээнд явуулах, өмч хөрөнгийн хөдөлгөөн, ашиглалтад хяналт тавьж ажиллах;

 

 

 

 

 

                                    ДАРГА                                   С.АМАРСАЙХАН

 

 

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.