Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, хамтран эзэмшигч нэмэх тухай
2018/05/23

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

  

2018 оны 05 сарын 23 өдөр                 Дугаар 72                           Улаанбаатар хот

 

Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж,

хамтран эзэмшигч нэмэх тухай

 

            Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Засгийн газрын 2013 оны 38 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01/109 тоот албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

  1. Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эзэмшил 1267 м2 газрыг цагдаагийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор ашиглалтын зориулалтыг орон сууц, контор болгон өөрчилж, эзэмших эрхийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс, “Хамт олны хүч” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлтэй хамтран эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /С.Батболд/-д зөвшөөрсүгэй.

 

 

ДАРГА                          С.АМАРСАЙХАН

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.