Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
Барилга акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай
2018/05/23

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

2018 оны 05 сарын 23 өдөр                 Дугаар 71                           Улаанбаатар хот

 

Барилга акталж, нийслэлийн өмчийн

бүртгэлээс хасах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

 

  1. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2016 оны 02-07-096/743 дугаар дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайны 1 дүгээр гудамжинд байрлах, Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн балансад бүртгэлтэй 29,747,200 /хорин есөн сая долоон зуун дөчин долоон мянга хоёр зуу/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий Нисэх дэх Цагдаагийн бичил хэсгийн байр /кобан/-ыг акталж, Нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /С.Батболд/-д зөвшөөрсүгэй.

  

ДАРГА                                С.АМАРСАЙХАН

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.