Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
Барилга байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай
2018/05/09

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

2018 оны 05 сарын 09 өдөр                 Дугаар 66                           Улаанбаатар хот

 

Барилга байгууламж, нийтийн эзэмшлийн

эд хөрөнгийг акталж, нийслэлийн

өмчийн бүртгэлээс хасах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2009 оны 11-29/04-2719 дүгнэлт, 2015 оны 02-07-092/417, 02-07-92/461, 2016 оны 02-07-100/217 дугаар актуудаар ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ барилга барих болсонтой холбогдуулан Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хавсралтад заасан нийт 2 702 691 850 /хоёр тэрбум долоон зуун хоёр сая зургаан зуун ерөн нэгэн мянга найман зуун тавь/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий 8 барилга байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /С.Батболд/-д зөвшөөрсүгэй.

 

  

                     ДАРГА                               С.АМАРСАЙХАН

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.