Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
Нийслэлийн өмчийн бүртгэлээс хөрөнгө хасах тухай
2018/05/09

НИЙСЛЭЛИЙН
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

2018 оны 05 сарын 09 өдөр                  Дугаар 64                    Улаанбаатар хот

 

Нийслэлийн өмчийн бүртгэлээс
хөрөнгө хасах тухай

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтүүдээр ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон “Ус сувгийн удирдах газар” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын балансад бүртгэлтэй Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хавсралтад заасан нийт 169 430 688.66 /нэг зуун жаран есөн сая дөрвөн зуун гучин мянга зургаан зуун наян найман төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөгийн үнэ бүхий 12 ус түгээх, 1 резерваурын байрыг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /С.Батболд/-д зөвшөөрсүгэй.

 


ДАРГА                    С.АМАРСАЙХАН

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.