Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
Алтан-Өлгий дэх оршуулгын газрын хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай
2018/05/09

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

2018 оны 05 сарын 09 өдөр                 Дугаар 61                           Улаанбаатар хот

 

Алтан-Өлгий дэх оршуулгын газрын

хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 25 дугаар зүйлийн 25.1, 25.4 дэх хэсэг, Засгийн газрын 2005 оны 191 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Алтан-Өлгий дэх оршуулгын газрын хамгаалалтын бүсийг “А” хэсгийн урд зүгт 70 метр, баруун зүгт 30 метр, зүүн зүгт 80 метрийн хэмжээтэй байхаар, “Б”, “В” хэсгийн баруун зүгт 50-80 метр, зүүн зүгт 50 метр, хойд зүгт 80 метрийн хэмжээтэй байхаар, “Г” хэсгийн баруун зүгт 10 метр, зүүн зүгт 90 метрийн хэмжээтэй байхаар тус тус тогтоосугай.
  2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 15 дугаар тогтоолын Алтан-Өлгий дэх оршуулгын газрын хамгаалалтын бүс тогтоосон хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

                              ДАРГА                             С.АМАРСАЙХАН

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.