Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог тогтоох тухай
2018/05/03

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

  

2018 оны 05 сарын 03 өдөр                 Дугаар 58                           Улаанбаатар хот

 

Цэргийн албыг биеэр дүйцүүлэн

хаах иргэдийн тоог тогтоох тухай

 

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 25 дугаар зүйлийн 25.1, Цэргийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйл, Засгийн газрын 2018 оны 79,80 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

 

  1. Нийслэлийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог Багахангай, Багануур, Баянзүрх, Налайх дүүрэгт тус бүр 5, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт тус бүр 6, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт тус бүр 8, нийт Нийслэлийн хэмжээнд 56 байхаар тогтоосугай.
  2. Цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн сургалтыг зохион байгуулж, үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /С.Батболд/-д даалгасугай.

 

 

  

          ДАРГА                             С.АМАРСАЙХАН

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.