Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
Барилга байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай
2018/04/09

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

  

2018 оны 04 сарын 09 өдөр                 Дугаар 41                           Улаанбаатар хот

 

Барилга байгууламж, нийтийн эзэмшлийн

эд хөрөнгийг акталж, нийслэлийн өмчийн

бүртгэлээс хасах тухай

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай 31 дүгээр зүйлийн 3.1, 77 дугаар зүйлийн 77.3 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

 

  • Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2017 оны 02-07-119/872 дугаар дүгнэлт, 2016 оны 02-07-117/317 дугаар актаар ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдож, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн сан, япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар цэцэрлэг, сургуулийн хуучин барилгуудыг буулгаж, шинэ барилга барих болсон тул Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах энэ тогтоолын хавсралтад заасан нийт 1 549 606 235,5 /нэг тэрбум таван зуун дөчин есөн сая зургаан зуун зургаан мянга хоёр зуун гучин таван төгрөг тавин мөнгө/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий 2 барилга байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /С.Батболд/-д зөвшөөрсүгэй.

 

  

                              ДАРГА                             С.АМАРСАЙХАН

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.