Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
Түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг шинэчлэн тогтоох тухай
2018/04/09

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

  

2018 оны 04 сарын 09 өдөр                 Дугаар 40                           Улаанбаатар хот

 

Түрээсийн төлбөрийн доод жишиг

үнийг шинэчлэн тогтоох тухай

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-ийн “г”, 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.7, 25 дугаар зүйлийн 25.1 25.4 дэх хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

 

  1. Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн нэг ам метр талбайн түрээсийн доод жишиг үнийг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай
  • Нийслэлийн өмчийн ашиглалт, үр ашгийг дээшлүүлэх, Зохион байгуулалтыг сайжруулах талаар төлөвлөгөө боловсруулан ажиллаж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд танилцуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч /С.Батболд/-д даалгасугай.
  • Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга /Б.Батбямба/-д үүрэг болгосугай.
  • Энэ тогтоол гарсантай холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 26 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

 

  

ДАРГА                   С.АМАРСАЙХАН

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.