Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Жендэрийн дэд хөтөлбөр боловсруулах хуралдаан боллоо
2018/12/12
12
12 сар

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч – Нийслэлийн Засаг даргын орлогч, жендэрийн дэд хорооны дарга Ш.Анхмаагаар удирдуулсан нийслэл, дүүргүүдийн жендэрийн дэд хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн 2-р хуралдаан 2018 оны 12-р сарын 12-ний өдөр боллоо.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан тус ажлын хэсэгт мэргэжлийн жендэрийн зөвлөх баг мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэн ажиллаж байгаа юм. Тус ажлын хэсгийн хурлаар жендэрийн зөвлөх баг нийслэлийн ажлын хэсгийн гишүүдэд нийслэлийн жендэрийн нөхцөл байдлын үнэлгээний үр дүн, дүгнэлт, зөвлөмжийг танилцуулж, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн талаарх мэдээлэл хийн жендэрийн дэд хөтөлбөр боловсруулахад анхаарах зүйлс, цаашид хийх ажлын талаар санал солилцов.

Ажлын хэсгийн дараагийн хурлаар ажлын хэсгийн гишүүд оролцоонд суурилсан аргачлалаар нийслэлийн жендэрийн дэд хөтөлбөрийн зорилго, зорилтыг тодорхойлох ба жендэрийн зөвлөх баг тус хэлэлцүүлгийг чиглүүлэн ажиллах юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.