Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай
2018/10/09

 

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

2018 оны 10 сарын 09 өдөр                 Дугаар 159                         Улаанбаатар хот

  

Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө

батлах тухай

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 6/11 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын өргөн мэдүүлсэн саналыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс   ТОГТООХ нь:

 1.Улаанбаатар хотын “Хонхор” хаяа хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг нэгдүгээр хавсралтаар, “Тэрэлж” тосгоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хоёрдугаар хавсралтаар, “Гачуурт” тосгоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

 2.Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /С.Батболд/-д үүрэг болгосугай.

  

 

ДАРГА                                  С.АМАРСАЙХАН

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.