Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай
2018/09/26

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

2018 оны 09 сарын 26 өдөр             Дугаар 147                          Улаанбаатар хот

 

Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн

авах тухай

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 78 дугаар зүйлийн 75.1, 77 дугаар зүйлийн 77.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

 

  1. Хөгжлийн банк, нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хороо, Батлан хамгаалахын их сургууль орчимд байрлах хавсралтад заасан нийт 12 417 247 440 /арван хоёр тэрбум дөрвөн зуун арван долоон сая хоёр зуун дөчин долоон мянга дөрвөн зуун дөчин/ төгрөгийн үнэ бүхий ус, дулаан дамжуулах төвийн барилга, тоног төхөөрөмж, инженерийн байгууламжийн нэвтрэх сувгийн байгууламж, гадна дулааны шугам сүлжээг нийслэлийн өмчид бүртгэн авахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч /С.Батболд/-д зөвшөөрсүгэй.

 

 

 

ДАРГА                                       С.АМАРСАЙХАН

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.