Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
Хөшөө байршуулах тухай
2018/09/05

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

2018 оны 09 сарын 05 өдөр             Дугаар 141                          Улаанбаатар хот

 

Хөшөө байршуулах тухай

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.112 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

  1. Батлан хамгаалах яамны нэгдүгээр орлогч сайд бөгөөд зэвсэгт хүчний Жанжин штабын дарга асан, дэслэгч генерал Чойдогийн Пүрэвдоржид зориулсан Дурсгалын самбарыг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, орон сууцны 5 дугаар байрны зүүн хананд
  2. Монгол кино үйлдвэрийн газрын бүтээл “Аман хуур” киноны Дурсгалын хөшөөг Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Их Монгол Улсын гудамж-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд
  3. Төрийн соёрхолт, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын зохиол “Аав, ээж хоёр минь” дууны хөшөөг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Хуульчдын талбай”-д тус тус байрлуулсугай.
  4. Энэ тогтоолын нэгдүгээр зүйлд заасан хөшөө, дурсгалын самбарын эх загвар зургийг гудамж талбайн өнгө үзэмж, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан батлахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч /С.Батболд/-д даалгасугай.

 

 

ДАРГА                                       С.АМАРСАЙХАН

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.