Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
Барилга байгууламж балансаас балансад шилжүүлэх тухай
2018/08/29

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

2018 оны 08 сарын 29 өдөр             Дугаар 136                          Улаанбаатар хот

 

Барилга байгууламж балансаас балансад

шилжүүлэх тухай

 

          Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг,энэ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-ын “б” дэх заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад зардал харилцааг зохицуулах журам”-ын 5.2 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01/2773 дугаартай албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

 

          Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны “Мандам” өрхийн эрүүл мэндийн төвийн балансад бүртгэлтэй хавсралтад заасан 17 082 600 /арван долоон сая наян хоёр мянга зургаан зуун/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий өрхийн эмнэлгийн барилгыг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын балансад шилжүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /С.Батболд/-д зөвшөөрсүгэй.

 

 

 

ДАРГА                                       С.АМАРСАЙХАН

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.