Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
Хөрөнгө бүртгэн авах тухай
2018/08/29

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

2018 оны 08 сарын 29 өдөр             Дугаар 132                         Улаанбаатар хот

 

Хөрөнгө бүртгэн авах тухай

 

          Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, Төрийн бодлого орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 77 дугаар зүйлийн 77.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

 

Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгө оруулалт, Орон нутгийн хөгжлийн сан “ДЦС-3” ХК, “ДЦС-4” ХК-ийн санхүүжилт болон “Хангарьд-УБ” төрийн бүс байгууллагын буцалтгүй тусламжаар Хан-Уул, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж, ашиглалтад орсон 4.288.629.229 /дөрвөн тэрбум хоёр зуун наян найман сая зургаан зуун хорин есөн мянга хоёр зуун хорин есөн/ төгрөгийн үнэ бүхий энэ тогтоолыг хавсралтад заасан хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэж авахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдод зөвшөөрсүгэй.

 

 

 

ДАРГА                                       С.АМАРСАЙХАН

 

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.