Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор олон нийтийн цагдаагийн ажилтан ажиллуулах тухай
2018/07/25

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

2018 он 07 сар 25 өдөр                       Дугаар 124                             Улаанбаатар хот

 

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор

олон нийтийн цагдаагийн ажилтан ажиллуулах тухай   

                         

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, Цагдаагийн албаны тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.2.1 дэх хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 05 дугаар 23-ны өдрийн 70 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

  1. Нийслэл хотод замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ачааллыг бууруулах чиглэлээр 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл бага тойруу чиглэлд 28 олон нийтийн цагдааг ажиллуулсугай.
  2. Олон нийтийн цагдаагийн 28 ажилтанд сар бүр олгох урамшууллыг ТТ-7 зэрэглэлийн 1 дүгээр шатлалтай дүйцүүлэн 472.321 /дөрвөн зуун далан хоёр мянга гурван зуун хорин нэг/ төгрөг байхаар тогтоосугай.
  3. Урамшуулал болон бусад зарцуулагдах зардлыг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн төсвөөс санхүүжүүлэхийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Батбямбад зөвшөөрсүгэй.

 

  

ДАРГА                               С.АМАРСАЙХАН

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.