Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
Хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай
2018/07/05

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

  

2018 оны 07 сарын 05 өдөр                          Дугаар 107                                      Улаанбаатар хот

   

Хөрөнгө балансаас балансад

шилжүүлэх тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 5.2 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01/2525 тоот албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

1.Багахангай дүүргийн Илч-Орд ОНӨААҮГ-ын балансад бүртгэлтэй нийт 17,986,400.0 /арван долоон сая есөн зуун наян зургаан мянга дөрвөн зуун/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий барилга байгууламжийг Багахангай дүүргийн Хот тохижилтын алба ОНӨААҮГ-ын балансад шилжүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч /С.Батболд/-д зөвшөөрсүгэй.

 

 

ДАРГА                                       С.АМАРСАЙХАН

 

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.