Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Ээлжит бус V хуралдааныг долоо хоногийн дараа үргэлжлүүлнэ
2018/11/27
27
11 сар

Энэ сарын 23-ны өдөр эхэлсэн нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаан өнөөдөр үргэлжиллээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Ерөнхий сайд УХүрэлсүхийг нийслэлийн Засаг даргыг огцруулах үндэслэлээ өөрийн биеэр ирж, танилцуулах шаардлага тавьснаар тус хуралдааныг  өнөөдрийг хүртэл хойшилсон билээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн энэ удаагийн хуралдаанд Ерөнхий сайдын өмнөөс тайлбар хийхээр ирсэн юм. Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн эсэргүүцэж, Ерөнхий сайдыг хуралд биечлэн оролцох хүртэл завсарлага авах санал дахин гаргав. Улмаар нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдааныг долоо хоногийн дараа үргэлжлүүлэхээр тогтлоо.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2018 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.