Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Ээлжит бус V хуралдааныг ирэх 27-ны өдөр хуралдуулахаар болов
2018/11/23
23
11 сар

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нийслэлийн Засаг дарга С.Батболдыг албан тушаалаас нь огцруулах үндэслэлээ өөрийн биеэр ирж танилцуулах хүртэл завсарлага авах санал гаргасан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх уг саналаа энэ сарын 12-нд нийслэлийн ИТХ-д албан бичгээр ирүүлсэн бөгөөд хэлэлцэж, шийдвэрлэх хуулийн хугацаа 15 хоног. Нийслэлийн ИТХ-ын өнөөдрийн (2018.11.23) хуралдаанд Ерөнхий сайд биечлэн оролцох боломжгүй болсон тул ээлжит бус хуралдааныг энэ сарын 27-ны өдрийн 14.00 цагт үргэлжлүүлэхээр боллоо.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2018 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.