Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан 17.30 цаг хүртэл завсарлалаа
2018/11/23
23
11 сар

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаан 43 төлөөлөгчийн ирцтэй эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд 2018 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр нийслэлийн ИТХ-д нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулахаар хүргүүлсэн саналыг энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэх товтой.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн санал гаргалаа. Төлөөлөгч Э.Бат-Үүл “Ерөнхий сайд нийслэлийн Засаг даргыг огцруулах санал гаргасан нь түүхэн дэх анхны тохиолдол. Уг асуудлыг Ерөнхий сайд өөрийн биеэр ирж танилцуулах ёстой. Тиймээс нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайдыг хуралд өөрийн биеэр ирж танилцуулга хийх хүртэл завсарлага авч байна” хэмээн бүлгийн саналыг танилцууллаа.

Харин нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийнхэн “Ирэх 25-ны өдөр нийслэлийн Засаг дарга ирэх оны төсвийн төслийг өргөн барих учиртай. Хоёр хоногийн өмнө нийслэлийн Засаг даргыг огцруулбал ирэх оны төсвөө баталж чадахгүйд хүрнэ. Тиймээс 14 хоногийн завсарлага авах саналтай байна” гэсэн юм.

Намын бүлгүүдийн гаргасан саналтай холбогдуулан нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан нэг цагийн завсарлага авч, хуралдааныг 17.30 цагт үргэлжлүүлэхээр боллоо.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2018 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.