Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Ээлжит бус V хуралдааныг ирэх 23-ны өдөр хуралдуулахаар товлолоо
2018/11/17
17
11 сар

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр (2018.11.17) хуралдаж, нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдааныг энэ сарын 23-нд хуралдуулахаар товлов.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх арвандүгээр сарын 12-ны өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах саналаа нийслэлийн ИТХ-д хүргүүлсэн. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.4 -т заасны дагуу нийслэлийн ИТХ уг асуудлыг 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу хүргүүлэх учиртай. Тэргүүлэгчид нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдааныг ирэх баасан гарагийн 09.00 цагт хуралдуулахаар боллоо.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2018 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.