Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
Ажлын хэсэг байгуулах тухай
2018/06/21

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

2018 оны 06 сарын 21 өдөр                         Дугаар 98                                   Улаанбаатар  хот 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

            1.Нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зуслангийн хамгаалалтын бүс тогтоох тухай асуудлыг судлах, санал боловсруулах Ажлын хэсгийг хавсралт ёсоор баталсугай

            2.Ажлын хэсгийн боловсруулсан саналыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд 2018 оны 07 дугаар сарын      30-ны дотор танилцуулахыг Ажлын хэсгийн ахлагч /Д.Мөнхжаргал/-д үүрэг болгосугай.

 

 

ДАРГА                                               С.АМАРСАЙХАН

 

 

  

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 06 дугаар сарын

21-ний өдрийн 98 дугаар тогтоолын хавсралт

 

АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

 

Ажлын хэсгийн       Д.Мөнхжаргал         Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн

ахлагч:                                                           Хурлын Тэргүүлэгч, Нийгмийн бодлогын

хорооны дарга

 

Гишүүд:                     Ш.Ганбат                  Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн

газрын Тамгын газрын дарга

 

                                    Л.Эрдэнэчулуун      Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын

дарга

 

                                    Ч.Однасан                Нийслэлийн өмчийн харилцааны газрын

Дарга

 

                                    Э.Болорчулуун        Нийслэлийн газрын албаны дарга

 

                                    Э.Хулан                     Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн

газрын орлогч дарга

 

                                    Б.Отгонбат                Монголын үндэсний зуслангийн холбооны

гүйцэтгэх захирал /зөвшилцсөнөөр/

                                    Ч.Бямбасүрэн           Монголын үндэсний зуслангийн холбооны

гүйцэтгэх захирал /зөвшилцсөнөөр/

 

Нарийн бичгийн  дарга     Б.Сэргэлэн               Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн

                                                                      Хурлын Ажлын албаны Захиргаа, бодлого

                                                                      төлөвлөлтийн хэлтсийн ажилтан

 

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2018 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.