Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
Зарим Удирдах зөвлөл болон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох тухай
2018/06/21

 НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

 

2018 оны 06 сарын 21 өдөр                     Дугаар 102                             Улаанбаатар хот

 

Зарим Удирдах зөвлөл болон Төлөөлөн удирдах

зөвлөлийн гишүүдийг томилох тухай

            Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-ын “н”, 20 дугаар зүйлийн 20.1, 25 дугаар зүйлийн 25.1, Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 54 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн хуулийн этгээдийн Удирдах зөвлөлийн ажиллах журам”-ын 2.3-т заасныг тус тус үндэслэн  Нийслэлийн  иргэдийн  Төлөөлөгчдийн  Хурлын  Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

  1. Орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой зарим хуулийн этгээдийн Удирдах зөвлөлийн болон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг хавсралт ёсоор баталсугай
  1. Томилогдсон гишүүдэд Компанийн тухай хууль, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 54 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн Удирдах зөвлөлийн ажиллах журам” болон холбогдох бусад хууль, тогтоомжийг мөрдөн ажиллахыг даалгасугай.
  1. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 61 дүгээр, 2017 оны 03 дугаар тогтоолын холбогдох заалтуудыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

ДАРГА                                   С.АМАРСАЙХАН

 

 

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 06 дугаар сарын

21-ний өдрийн 102 дугаар тогтоолын хавсралт

 

 

НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ БОЛОН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН БОЛОН

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН НЭР

 

д/д

Хуулийн этгээдийн нэр

Удирдах Зөвлөлийн гишүүний нэр

Албан тушаал

1

“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” хувьцаат компани

С.Амарсайхан

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга

2

“Олон улсын худалдаа логистикийн төв” Хаалттай Хувьцаат Компани

С.Батболд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч

А.Даваажаргал

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн дарга

Ч.Однасан

Нийслэлийн Өмчийн Харилцааны Газрын дарга

Ш.Үнэнбат

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч

Ч.Гантулга

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч

Н.Батсүмбэрэл

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч

3

“Нийслэлийн орон сууцны корпораци” Хаалттай Хувьцаат Компани

С.Батболд

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч

Ж.Алдаржавхлан

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч

Т.Цэрэнноров

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч

Ц.Сандаг-Очир

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч

Р.Дагва

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч

Э.Анар

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга

4

“Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ

Н.Болормаа

НӨХГ-ын Өмчийн төлөөлөл, менежмент, хувьчлалын хэлтсийн ахлах мэргэжилтэн

5

“Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ

Э.Амгаланбаяр

НӨХГ-ын Өмчийн төлөөлөл, менежмент, хувьчлалын хэлтсийн мэргэжилтэн

6

“Гэрлэх ёслолын ордон” ОНӨААТҮГ

Д.Мөнхжаргал

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч

7

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК

Н.Батсүмбэрэл

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч

 

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2018 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.