Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
Төмрийн үйлдвэрийг нүүлгэн шилжүүлэх тухай
2018/06/21

 НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

2018 оны 06 сарын 21  өдөр                                 Дугаар 100                                Улаанбаатар хот

 

Төмрийн үйлдвэрийг нүүлгэн

шилжүүлэх тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.1.7, 20.2, 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.1, 6 дугаар зүйлийн 6.2, “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

1.Нийслэлийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж байгаа Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эйч Ти Ди Эм” ХХК-ийн төмрийн үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож  2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор “Налайхын барилгын материалын үйлдвэр, технологийн парк”-ийн эдэлбэр газар руу нүүлгэн шилжүүлсүгэй.

  1. Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /С.Батболд/-д, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга /Б.Батбямба/-д даалгасугай.

 

 

ДАРГА                                 С.АМАРСАЙХАН

 

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2018 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.