Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
Төслийн удирдах хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
2018/06/21

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

 

2018 оны 06 сарын 21 өдөр                            Дугаар 99                         Улаанбаатар хот

 

Төслийн удирдах хорооны бүрэлдэхүүнийг

шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 25 дугаар  зүйлийн 25.1, Сангийн сайдын 2015 оны 196 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

1.Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэрэгжүүлж буй “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр төсөл”-ийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий Төслийн удирдах хорооны бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Төслийн удирдах хорооны бүрэлдэхүүн шинэчлэгдсэнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /С.Батболд/-д ДААЛГАХ нь:

2.1.Төслийн удирдах хорооны бүрэлдэхүүнд орох албан тушаалтнуудыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцөн томилж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд танилцуулах;

2.2.Төслийн нэгжийн дүрмийн төслийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд 2018 оны 07 дугаар сарын 30-ны дотор ирүүлэх;

2.3.Төслийн хэрэгжилтийг улирал тутамд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд тайлагнан ажиллах;

 

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 18 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай. 

 

 

 

 

 

ДАРГА                                        С.АМАРСАЙХАН

 

 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 06 дугаар сарын

21-ний өдрийн 99 дугаар тогтоолын хавсралт

 

 

 

“НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ

ОРУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨР ТӨСӨЛ” –ИЙН ТӨСЛИЙН

 УДИРДАХ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

 

Удирдах хорооны

         дарга

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч

 

      Дэд дарга

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч

       Гишүүд:

Сангийн яам /зөвшилцсөнөөр/;

Барилга, хот байгуулалтын яам /зөвшилцсөнөөр/;

Зам, тээврийн хөгжлийн яам /зөвшилцсөнөөр/;

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч /зөвшилцсөнөөр/;

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч /зөвшилцсөнөөр/;

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч /зөвшилцсөнөөр/;

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч /зөвшилцсөнөөр/;

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга;

 

 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны төлөөлөл;

 

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга;

Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга;

 

Замын цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын дарга;

Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮГ-ын дарга

 

Нарийн бичгийн

        дарга

“Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр төсөл”-ийн зохицуулагч /саналын эрхгүй/.

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2018 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.