Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
Төслийн удирдах хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
2018/06/21

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

 

2018 оны 06 сарын 21 өдөр                                   Дугаар 97                              Улаанбаатар хот

 

 

Төслийн удирдах хорооны бүрэлдэхүүнийг

шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 25 дугаар зүйлийн 25.1, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд 2013 онд байгуулсан “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр, Сангийн сайдын 2015 оны 196 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

1.Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл”-ийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий Төслийн удирдах хорооны бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Төслийн удирдах хорооны бүрэлдэхүүн шинэчлэгдсэнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /С.Батболд/-д ДААЛГАХ нь:

2.1.Төслийн удирдах хорооны бүрэлдэхүүнд орох албан тушаалтнуудыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцөн томилж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд танилцуулах;

2.2.Төслийн нэгжийн дүрмийн төслийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд 2018 оны 07 дугаар сарын 30-ны дотор ирүүлэх;

2.3.Төслийн хэрэгжилтийн талаар улирал тутамд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд тайлагнан ажиллах;

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 107 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай. 

 

 

ДАРГА                                   С.АМАРСАЙХАН

 

 

 

 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 06 дугаар сарын

21-ний өдрийн  97 дугаар тогтоолын хавсралт

 

“УЛААНБААТАР ХОТЫН ГЭР ХОРООЛЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ, ХӨРӨНГӨ

ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР ТӨСӨЛ”-ИЙН ТӨСЛИЙН

 УДИРДАХ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

 

Удирдах хорооны

         дарга

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч

 

 

      Дэд дарга

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч

 

        Гишүүд:

Сангийн яам /зөвшилцсөнөөр/;

 

 

Барилга, хот байгуулалтын яам /зөвшилцсөнөөр/;

 

 

Эрчим хүчний яам /зөвшилцсөнөөр/;

 

 

Байгаль орчин, аялал жуулчлалын яам /зөвшилцсөнөөр/;

 

 

Зам, тээврийн хөгжлийн яам /зөвшилцсөнөөр/;

 

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам; /зөвшилцсөнөөр/;

 

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам /зөвшилцсөнөөр/;

 

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч /зөвшилцсөнөөр/;

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч /зөвшилцсөнөөр/;

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч /зөвшилцсөнөөр/;

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч /зөвшилцсөнөөр/;

 

 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны төлөөлөл;

 

 

Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга

 

 

Нарийн бичгийн

        дарга

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл”-ийн зохицуулагч /саналын эрхгүй/.

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2018 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.