Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
Барилга байгууламж акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай
2018/06/13

 

 НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол

2018 оны 06 сарын 13-ны өдөр                                                   Дугаар 90                                 Улаанбаатар хот 

Барилга байгууламж акталж,

нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2017 оны  02-07-117/119 тоот дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Багачууд хүнс” ОНӨААТҮГ-ын балансад бүртгэлтэй 37 096 770 /гучин долоон сая ерэн зургаан мянга долоон зуун дал/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий хавсралтад заасан барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /С.Батболд/-д зөвшөөрсүгэй.

2.“Багачууд хүнс” ОНӨААТҮГ-ын барилга байгууламжийн чөлөөлөгдсөн газрыг хүнсний ногоо тарих хүлэмжийн зориулалтаар ашиглахад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /С.Батболд/-д үүрэг болгосугай.

 

 

 

ДАРГА                                               С.АМАРСАЙХАН

 

 

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2018 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.