Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
Дэд хөтөлбөр батлах тухай
2018/06/13

НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол 

 

                2018 оны 06 сарын 13 өдөр                                  Дугаар 88                                    Улаанбаатар хот                                                    

 

Дэд хөтөлбөр батлах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “ж”, 25 дугаар зүйлийн 25.1, Биеийн тамир спортын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 03/08 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

  1. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн “Нийслэлд биеийн тамир, спортыг 2017-2020 онд хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг хавсралт ёсоор баталсугай.
  1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан, хэрэгжүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /С.Батболд/-д, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга /Б.Батбямба/-д үүрэг болгосугай..

 

 

 

ДАРГА                             С.АМАРСАЙХАН

 

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2018 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.