Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
Хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай
2018/06/13

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

 

2018 оны 06 сарын 13 өдөр                     Дугаар 88                              Улаанбаатар хот

 

 Хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дүгээр зүйлийн 77.1, 77.3 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс  ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 67 560 000 /жаран долоон сая таван зуун жаран мянга/ төгрөгийн үнэ бүхий, хоёр давхар конторын барилгыг их засварын ажлын гүйцэтгэлээр үнийг нэмэгдүүлж Нийслэлийн Өмчийн харилцааны газрын балансаас “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын балансад шилжүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /С.Батболд/-д зөвшөөрсүгэй.

 

 

ДАРГА                            С.АМАРСАЙХАН

 

 

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2018 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.